СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-26

🔴 LIVE: Т.Баярхүү: Задгай талбайн тэмцээн, уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулах эсэхийг орон нутаг шийдвэрлэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү баяр наадам, cпортын задгай талбайн тэмцээн, уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулах асуудлаар мэдээлэл өглөө.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Засгийн газар УОК-оос энэ жил баяр наадам тэмдэглэхгүй, дараа жил хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Аймгийн болон сумын баяр наадам хийнэ гэсэн ойлголт байхгүй. Харин зөвхөн мэргэжлийн холбоодоос зохион байгуулах зарим төрлийн спортын тэмцээн уралдааны асуудал яригдсан.

Саналыг хэлэлцээд зөвхөн гадна талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий зарим спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулах санал авч, тухайн шатныхаа засаг дарга, онцгой комисст саналаа хүргүүлэх чиглэлийг өгсөн. Тухайн аймаг, сум, дүүргийн онцгой комисс халдварын тархалт, эрсдэлийн түвшин зэргийг үнэлээд, онцгой комиссынхоо хурлаар шийдвэрлэх чиглэлийг УОК-оос аймаг, нийслэлийн засаг дарга нарт үүрэг болгон өгсөн байгаа" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.