13 настай Момижи Нишия эмэгтэйчүүдийн скейтбордын аварга болов
Япон улсын 13 настай залуу тамирчин Момижи Нишия эмэгтэйчүүдийн скейтбордын төрөлд алтан медалийг хүртэж, тус спортын Олимпын наадмын анхны эмэгтэй аварга болжээ.
Үүнээс өмнө мөн Япон улсын тамирчин Юто Хоригомэ эрэгтэйчүүдийн скейтбордын тэмцээнд түрүүлэн, анхны эрэгтэй аварга болоод байсан юм.
Тэгвэл өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн тэмцээний мөнгөн медалийг Бразилын 13 настай тамирчин Райсса Лил авсан бол хүрэл медалийг Японы Фуна Накаяма хүртжээ.
.jpg)

Эх сурвалж: Japan Today
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.