СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-07-26

🔴 LIVE: Л.Баттөр: Долдугаар сарын эхээр гадаадаас ирсэн иргэдээс Дельта вирус илрээгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Дельта вирустэй холбоотой цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр тайлбар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Долдугаар сарын эхний үеийн нислэгээр ирсэн иргэдээс авсан PCR шинжилгээгээр 22 хүний хариу эерэг гарсан. Гэхдээ энэ хүмүүсээс Дельта хувилбар илрээгүй. Илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр нэг онгоцоор ирсэн 18 иргэнээс Дельта вирус илрээгүй.

Албан ёсны мэдээгээр өнгөрсөн тавдугаар сард  Дельта хувилбарын зөөвөрлөгдсөн таван тохиолдлын сорьцыг Япон улс руу явуулсан. Эдгээр тохиолдолд ноцтой шинж тэмдэг илрээгүй. Дельта вирус нийт тохиолдлын хэдэн хувийг эзэлж байгааг одоохондоо тодорхойлоогүй. Тэгэхээр нийт Дельта хувилбарын долоон тохиолдол байгаа гэж ойлгож болохгүй юм. Цаашид ямар нэгэн мутацлагдсан шинэ хувилбар ороод ирсэн ч бид халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах арга хэмжээгээ авсаар байх болно.

Түүнчлэн бид Дельта хувилбар орж ирсэн гээд айлгаад, хөл хорио тогтооно гэсэн ойлголт байхгүй. Халдвар хамгааллын дэглэмийг сайн бариулах аргыг л барьж ажиллана. Иргэд ч өөрсдөө дэглэмээ сахих хэрэгтэй" гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.