18 настай Ахмед Хафнауи 400 метрийн чөлөөт сэлэлтийн аварга болов

Тунисийн 18 настай залуу тамирчин Ахмед Хафнауи "Токио-2020" олимпын наадмын эрэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтийн алтан медалийг авч, энэ удаагийн Олимпын хамгийн том шуугиануудын нэгийг өдөөв. Таамгийг эвдэн, хувийн дээд амжилтаа тогтоож, гэнэтийн ялагч болсон тэрээр энэ бүхэн түүний "шаргуу хөдөлмөр"-ийн үр дүн хэмээн онцолжээ.

2021 оны эхэнд Хафнауигийн дээд амжилт 3 минут 49.90 секунд байсан бол Токио хотноо ирэхээсээ өмнө тэрээр энэхүү амжилтаа 3 минут 46.16 секунд болгоод байжээ. Ийнхүү тэрээр шигшээ сэлэлтэд хамгийн удаан хугацаатайгаар тэнцсэн хэдий ч эцэст нь алтан медалийн эзэн болсон нь олон хүнийг гайхшируулж байгаа юм.

np file 101198 scaled

Tunisias Ahmed Hafnaoui Wins Mens 400m Freestyle Gold

Тэрээр өөрийн гэнэтийн ялалтын талаар "Энэ бол итгэмээргүй зүйл. Би өөрийгөө финалд шалгарсанд анх гайхаж байсан. Одоо би алтан медаль авсандаа гайхаж байна. Гэхдээ би зүгээр л дасгалжуулагчтайгаа шаргуу ажилласан. Тэгээд л болоо. Би үнэхээр баяртай байна. Үнэхээр их бахархаж байна" хэмээн ярьжээ.

гаа илэрхийлээд байгаа билээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.