СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-07-26

"УДШ-ийн цахим бүртгэлийн сайтаас С.Эрдэнийн нэрийг хассан шүүгч Х.Сонинбаярт сахилгын шийтгэл оногдуулсан"

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ" Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тогтоол гарсан. Энэ тогтоолоор АН-ын дотор үүсээд байгаа маргааныг эцэслэх шийдвэр гарлаа. Анх Улсын дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн шүүгч байсан Х.Сонинбаяр АН-ыг хоёр хуваагдсан мэтээр ойлголт үүсгэсэн. Ёс зүйн хороо уг асуудлыг хянаж үзээд Х.Сонинбаярыг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, ёс зүйн алдаа гаргасан байна гэх дүгнэлтийг гаргасан. Улмаар Улсын дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн шүүгч асан Х.Сонинбаярт сахилгын арга хэмжээ тооцсон.

Тухайн үед Х.Сонинбаяр шүүгч М.Нүрзэдийн гарын үсэгтэй бичгийг хүлээж аван, С.Эрдэнийг хасаж, Ц.Тувааныг бүртгэ гэсэн цохолт хийсэн. Уг цохолтын дагуу Улсын дээд шүүхийн тамгын газар УДШ-ийн цахим мэдээллийн сайтад байсан хууль ёсны мэдээллээс С.Эрдэнийн нэрийг хасаж, үндэслэлгүйгээр Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэж бүртгэсэн байдаг. Ц.Туваан нь АН-ын тамгыг дүрмийн дагуу хадгалж, буцааж өгөх шаардлагыг хүлээж аваагүй.

Хууль ёсны эрх бүхий АН үйл ажиллагааг явуулж байгаа гэдгийг нотлох шүүхийн шийдвэр гарсан" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
2 жилийн өмнө
72.211.224.134

Erdene gedeg luivatchin odoo bushuuhan dald oroochee.ardchilaliig umchlihuu boli.chi negent ardchilaliin meriig gutaasan.n

Зочин
2 жилийн өмнө
122.201.22.41

Энэ байгаа цагт естой юу ч өөрчилөгдөхгүй ардчилсан нам ялагдаад л явна энэ хуцаад л явна ямар ч өөрчлөлт үгүй дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.