СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-26

Говь-Алтай аймагт усархаг бороо орж, уруйн үер бууснаас таван хүн амиа алджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Говь-Алтай аймагт усархаг бороо орж, уруйн үер буусны улмаас таван хүн эндсэн байна.

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ 07.24-ний өдрийн 15:10 цагаас 15:40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, 3 том хүн, 1 хүүхэд, 2 гэр, 1 автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 18:10 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:00 цагт тус сумын Гүү бариач багийна.

Мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Ботгон гол” гэдэг газар 07.24-ний өдрийн 01:10 цагаас 10:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, ачааны автомашинтай 1 хүн үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 22:12 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллага, “Зээгт” ХХК-ийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.25-ны өдрийн 13:30 цагт “3ээгт” ХХК нүүрсний уурхайн жолооч Ц/59 настай, эрэгтэй, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат/-ын цогцсыг тус сумын Өлзий булаг багийн “Ботгон гол” гэдэг газраас олж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.