Баруун 4 замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ

Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхээр томоохон уулзваруудад засварын ажил хийж байна. Энэ хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Баруун 4 замын засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.

Засварын ажил долдугаар сарын 15-нд эхэлж, авто замын захын 396 урт метр L хашлага, эгнээ тусгаарлах 300 метр урт хашлагыг сольж, инженерийн шугам сүлжээний 42 худгийн тагийг хучилтын түвшинд хүртэл өндөрлөсөн.

Мөн авто замын зорчих хэсгийг асфальт бетоноор хучихаар долдугаар сарын 23-26-ны 06:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. Улмаар . Ийн авто замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө буюу долдугаар сарын 25-ны 18:00 цагт нээв. Баруун 4 замын засварын ажлыг наймдугаар сарын 1-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж, явган замын ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

219899306 867121753916480 4345763406129734728 n 20210726080426

IMG 0125 20210726075959

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.