СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-07-25

Жүдоч охин жиндээ орохын тулд үсээ хусуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Өчигдөр манай тамирчин М.Уранцэцэг жүдо бөхийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртэн Монголын багийн медалийн салхийг хагалсан. Тэгвэл түүний жинд барилдсан солонгос жүдоч жиндээ орохын тулд үсээ хусуулсан нь олны анхаарлыг татаад байна.

Үзлэгт орохын өмнө түүний жин 500 гр илүү байсан тул тэрбээр хоол идэхээс татгалзаж, гүйлтээр хөлсөө гаргах гэж оролдсон ч ухаан алдсан байна. Ингээд аргагүйн эрхэнд үсээ хусуулан байж жиндээ арайхийн оржээ. Гэвч хэтэрхий их тамирдсан тул эхний даваандаа Словенийн М.Штангарт дийлдсэн юм.

Тэрбээр барилдааны дараа “Өчигдөр би биеэсээ аль болохих их хөлс гадагшлуулахыг хичээсэн. Гэвч шингэний дутагдлаас болж ухаан алдаж унасан. Ингээд үсээ хусаж байж жиндээ орлоо. ” хэмээн ярьжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.