СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-07-25

Л.Ундралбатын толгой үнэд хүрч байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат буудлага спортын ертөнцөд хаана ч үнэ хүрэх толгой гэдгийг бүгд мэднэ. Гадаадын олон ч орон түүнийг урьж, топ тамирчин бэлддэг арга туршлагаас нь суралцахыг хүсч, амлаагүй бай шагнал, санал болгоогүй гэрээ хэлэлцээр бараг байхгүй гэхэд болно.

Тэгвэл “Токио-2020” олимпийн үеэр Ундралбатын толгойн үнэ улам нэмэгдлээ. . Олимпийн таван цагариг, Алтан соёмбын дүрстэй түүний үсний өвөрмөц дэгжин засалт түмний харааг өөрийн эрхгүй булаана. Наадамд морио уясан уяач хэрхэн гоёдог билээ дээ. Түүний адил тамирчнаа дэлхийн хамгийн том наадамд сойж буй алдарт дасгалжуулагч ингэж гоёх нь аргагүй ээ гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.