СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-24

Франкфурт-УБ нислэгээр ирсэн 33 иргэнийг тусгаарлаж, 127 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ1372 рейсийн агаарын хөлөг 10:17 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 160 иргэн ирснээс 33 зорчигчийг “Кемпински”, “Туушин”, “Мэйсэн”, “Оринтал” зочид буудлуудад тусгаарлав.

Мөн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 106, өвдөөд эдгэсэн 2, дагаж явсан хүүхэд 19, нийт  127 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, PCR шинжилгээг авч, гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.