СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-24

Н.Баярмөнх: Хороодын Засаг дарга нар орон нутагтаа эзэн нь байж ажиллаарай

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр /2021.07.23/ цахимаар хуралдлаа.

Хурлын эхэнд Баянзүрх дүүргийн Засаг даргын А/338 дугаар захирамжийн дагуу Хороод, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, дархлаажуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлан, мөн 22, 25 дугаар хороод Короновируст цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан юм.
Дараа нь дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Н.Баярмөнх дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:

  • Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангаж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах,
  • Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийх,
  • Наймдугаар сараас цар тахлын дараагийн давалгаа үүсэх эрсдэлтэй нөхцөл байдалд ор дэлгэлт болон хүний нөөц, бусад шаардлагатай хэрэгсэл материалын бэлэн байдлыг хангах чиглэлийг өгсөн юм.

Мөн хурлын үеэр Засаг дарга Н.Баярмөнх “Үер усны аюулаас урьдчилан сэргийлж, ялангуяа гол усны сав газартай ойр байрлах хороод анхаарах хэрэгтэй. Хүний амь нас, эд хөрөнгө гээд онцгой асуудлууд хөндөгдөж байна. Засаг дарга нарт эрхийг нь өгсөн. Гагцхүү одоо орон нутагтаа эзэн нь байгаарай” гэлээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.