ДЭМБ: Монгол Улс коронавирустэй тэмцэхэд бүсийн хэмжээнд сайн жишиг тогтоож байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн орлогч Моника Фонг, ДЭМБ-ын Эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ДЭМБ-ын Халдварт өвчин, дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Анузаяа, ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюундарь нарыг 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзжээ.

ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн орлогч Моника Монгол улс вакцинжуулалтыг амжилттай хийж, КОВИД-19 халдварын тархалтыг хумих, эмнэлгийн тусламжийг өвчтөний гэрт ойртуулах зохицуулалтыг хийж, эмчилгээг эрт эхэлж, эмчилгээний удирдамжуудыг тогтмол шинэчлэн, шинэ эм ба шинэ аргыг нэвтрүүлэн, юм.

a7bbb2117e2e35c7653e31387e45f00cfbded8f0

Уулзалтаар цаашид орон нутаг руу анхаарал хандуулах, орон нутаг дахь өвчлөл нэмэгдэж байгаа нь Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн улам нэмэгдэх хандлагатай байгаа болон халдвар зөөвөрлөгдөх эрсдэлтэй байгаа талаар санал солилцсон байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд Коронавируст халдвар КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд ДЭМБ-аас тогтмол дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.