Коронавирусийн аль ч вакцин хүндэрч, нас барах эрсдэлээс 90-100 хувь хамгаална
Коронавирусийн вакцины нөлөөллийн тухай Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Л.Энхсайхан мэдээллээ.
ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: Вирусээс вакцин хамгаалж чадаж байна уу, хамгаалахгүй байна уу? Ялангуяа Хятад вакцин үр дүнтэй эсэх талаар хүмүүс сүүлийн үед маш их асууж байна. БНХАУ, ОХУ, Бельги, БНСУ, Энэтхэг зэрэг улс орнуудад үйлдвэрлэсэн аль ч төрлийн вакцин тухайн хүнийг вирусийн халдварын өвчлөл, нас баралт, хүндрэлээс 85-100 хувь хамгаалж байгаа гэдэг судалгааны дүн гарсан.
Харин вакцинд хамрагдаагүй хүмүүсийн хувьд эрсдэлтэй. АНУ-д гэхэд вакцинд хамрагдаагүй хүмүүсийн 97 хувь нь эмнэлэгт хэвтэж, нас барсан хүмүүсийн 95 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан. Одоогоор дэлхий дахинд анхаарал татаж буй “Дельта” хувилбараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцины 2 тундаа бүрэн хамрагдах явдал гэж үзэж байна.
Бид хичээвэл вакцины үр нөлөө сайн гарна. Одоогоор манай улсын хүн амын 58 хувь нь вакцины хоёр тунг хийлгэсэн байна. Энэ нь маш сайн үзүүлэлт. Гэхдээ вакцинд хамрагдахгүй байгаа хүмүүс энэ вирусийн мутаци үүсэхэд хамгийн их нөлөө үзүүлж байна. Мөн эмнэлгийн ачааллыг нэмж байгаа шалтгаанд вакцинд хамрагдаагүй хүмүүс орж байна. Үнэхээр вакцин хийлгэж болохгүй шалтгаантай иргэд байгаа. Гэхдээ хийлгэх боломжтой ч вакциныг эсэргүүцэж байгаа иргэд бий.
Коронавирусын аль ч вакциныг хийлгэсэн тухайн хүнийг уг өвчнөөр хүндэрч, нас барах эрсдэлээс 90-100 хувь хамгаална.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.