СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-23

Э.Даваажамц 2,127 километр гүйхдээ мандуулж явсан Төрийн далбаа, цэргийн дүрэмт хувцсаа музейд хадгалууллаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2100 гаруй километр замыг амжилттай туулсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц энэхүү хол замыг туулахдаа байнга мандуулж явсан Монгол Улсын Төрийн далбааг цэргийн дүрэмт хувцсынхаа хамтаар Монгол цэргийн музейд хадгалууллаа.

Ахлах ахлагч Э.Даваажамц нь орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ховд аймгийн 90 жил, ирэх жил буюу 2022 онд тохиох Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 100 жилийн ойд зориулсан холын зайн гүйлтээ 6 дугаар сарын 2-ны өдөр Ховд аймгаас эхэлсэн бөгөөд 46 хоногт 2127 км замыг туулснаар энэ сарын 17-ны өдөр бариандаа орсон юм.

Энэхүү хүндэтгэлийн ажиллагааны үеэр Монгол цэргийн музейн захирал, хурандаа Д.Ганзориг "Монгол Улсын Зэвсэгт хүчний нэн шинэ түүхийн хуудаснаа нэрээ мөнхлөн, цэрэгжилтийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан монгол цэргийн тэсвэр хатуужил, эр хүний зориг зүрх, омогшил, бахархлыг харуулж чадсанд баяр хүргэе" хэмээв.

Ийнхүү түүний амжилтыг илэрхийлсэн эд өлгийн зүйлийг Монгол цэргийн музейн сан хөмрөгт бүртгэн авсан бөгөөд түүнд музейн хамт олноос “Дурсамж” гардууллаа.

Эл өдөр ахлах ахлагч Э.Даваажамц өөрийн багийн гишүүдийн хамтаар Монгол цэргийн музейн тайлбартай аялалд оролцож, музейн хамт олонтой сонирхолтой уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.

Эх сурвалж: ЗХЖШ

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.79

Э.Даваажамцад офицер цол .бас байр өгөх хэрэгтэй

Хатанаа
2 жилийн өмнө
122.201.21.161

Тэвчээр хатуужилтай залууг харж одоогийн залууст дуурайл болоосой

Зочин хиам
2 жилийн өмнө
202.179.26.201

Маршал өгөх хэрэгтэй

Амартүвшин
2 жилийн өмнө
66.181.161.82

Ваяр хүргье

Margad
2 жилийн өмнө
202.126.90.124

Vnen sain hvn ymaa minii bodold bhgvi zvil blaa tani az jargal sn shniig hvsen

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.