Үерт өртөх эрсдэлтэй хороодыг дайран өнгөрөх 44.69 км үерийн далан, суваг байгуулахаар ажиллаж байна

Сонгинохайрхан дүүргийн үерт өртөх эрсдэл бүхий булаг, хөрсний усны халиа үүсдэг хэд, хэдэн хороодыг дамнасан 44,69 км үерийн далан, суваг, шуудуу барих хөрөнгө оруулалтын тооцоог Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар хийж дуусаад байна.

Тус үерийн далан, суваг шуудууг хийх ажлыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай санаачлан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газартай хамтран хийж хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Хөрөнгө оруулалтын төслийг үндэслэн хороодыг дамнасан транс байгуулах хөрөнгийг 2022 оны Улс, Нийслэлийн төсөвт суулгуулахаар ажиллаж байна. Энэхүү 44,69 км үерийн даланг байгуулснаар Сонгинохайрхан дүүргийн Зүүн, Баруун салаа, Толгойт, Тахилт, Баянголын ам орчмын гэр хорооллын айл өрхүүд булаг, хөрс, үерийн усанд өртөх эрсдэлээс бүрэн ангижрах боломжтой юм.

Мөн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 4 байршилд усан толио, 1 байршилд усан цөөрөм байгуулж ойжуулах талбайг хамгаалалтын зурвасын дагуу байхаар төлөвлөөд байна.

217377973 2867144356872650 7316727302338824657 n

217395943 2867144483539304 6888636532226637411 n

217473910 2867144500205969 4898651527794293024 n

217984269 2867144380205981 236885906218824686 n

217984269 2867144380205981 236885906218824686 n1

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.