СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-21

Баянбүрдийн тойрог орчмын авто замд ус зайлуулах шугам угсарч байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог орчмын авто замд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж байна.

билээ. Улмаар 6 дугаар хорооны орон сууцны гадна зам талбай, подвалыг усанд автуулах, лаг шавраар бохирдуулах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг юм.

Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Геодези, усны барилга байгууламжийн газар бэлтгэл ажлаа ханган, авто зам дагуух шугам сүлжээ угсралтын ажлыг эхлүүлээд байна. Нийт 165 метр урт шугам угсарч, шүүрт 10 худаг, үзлэгийн таван худгийг мөн угсраад байгаа аж. Ажлын явц одоогоор 36 хувьтай байна.

Баянбүрдийн аюулгүйн тойрог орчимд ус зайлуулах шугам хийснээр авто замын насжилт нэмэгдэж, орчны тоосжилтыг бууруулахаас гадна нийгмийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг асуудлууд шийдэгдэнэ гэж Геодези, усны барилга байгууламжийн газраас мэдэгдэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.40

Хамгийн гол нь мэдлэг чадвартай инженерүүд байгаа юм уудаа.чанар стандартын дагуу хийх хэрэгтэйдээ.хайран мөнгө.муу хийвэл тэнгэр бурхан шалгаад өгнө дөө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.