Орон нутагт зорчсон иргэдийг долоо хоног өөрийгөө тусгаарлахыг зөвлөв

Баяр наадмын амралтын өдрүүдэд иргэд аялж зугаалах үедээ гэр бүлийн хүрээнээс гадна олон хүнтэй уулзсаны улмаас коронавируст халдварт илүү өртөж, тохиолдлын тоо өсөж байгаа бөгөөд эдгээр иргэд улмаар хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх байдал нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Мөн эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ өгч, "Эерэг" гарвал харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, баталгаажуулах шаардлагатай аж.

Түүнчлэн гадаад улсаас ирсэн иргэд гэрийн тусгаарлалтын 14 хоногийг чанд мөрдөж, түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж, өөрийгөө хянахыг тус яамнаас анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.