Бооцоот уралдаан зохион байгуулахыг завдсан уяачдад зохих шаардлагыг тавьж, таслан зогсоолоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн байгууллагатай хамтран Засгийн газрын 183 дугаар тогтоолын хүрээнд хүүхэд хамгааллын хяналтын эргүүлийг баяр наадмын өдрүүдэд зохион байгуулж байна.

Өнөөдөр /07.11/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд, хамгааллын хэлтсийн мэргэжилтнүүд, хүүхдийн эрхийн улсын байцаагчид болон Нийслэлийн ГБХЗХГ-ын холбогдох мэргэжилтнүүд нийслэлийн Налайх, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрт амьдардаг болон түр байрлаж байгаа хурдан морь уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж, Засгийн газрын холбогдох шийдвэр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагчийн албан даалгаврын дагуу хүүхдийн эрх, аюулгүй байдлыг ханган ажиллах зөвлөмж өгч, зохих шаардлагыг хүргүүлж ажиллалаа.

FB IMG 1626084017892

07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг Салхитын хөндий гэх газар бооцоот уралдаан зохион байгуулахыг завдсан уяачдад эргүүлийн баг зохих шаардлагыг тавьж, таслан зогсоолоо. Тухайн уралдаанд бүртгэлгүй, эцэг эхийн зөвшөөрөлгүй уралдах гэж байсан хүүхдүүдийг бүртгэлжүүлж, хариуцаж явсан уяачид шаардлага тавьж, үүрэгжүүллээ.

FB IMG 1626084020753

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.