СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-11

Иргэд, үйлчлүүлэгчид дараах заавраар вакцины гэрчилгээгээ шалгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв зэрэг байгууллагууд үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулсан.

Ингэснээр хариуцлагын гэрээ байгуулсан аж, ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байна.

Хариуцлагын гэрээ байгуулсан аж, ахуйн нэгж, байгууллагууд гэрээнд заасны дагуу e-Mongolia.mn болон qr.ulaanbaatar.mn системийг ашиглан үйлчлүүлэгчдийн вакцины гэрчилгээг шалгаж, вакциндаа бүрэн хамрагдаж, 14 хоног өнгөрсөн иргэнийг нэвтрүүлэх үүрэгтэй.

Энэхүү qr.ulaanbaatar.mn системд нэвтэрч, иргэний вакцины гэрчилгээ шалгах зааврыг дээрх бичлэгээс дэлгэрүүлж үзэх боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.