300 орчим хүн цуглаж, сунгаа зохион байгуулах гэж байсныг зогсоожээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд, хамгааллын хэлтсийн мэргэжилтнүүд, хүүхдийн эрхийн улсын байцаагчид болон Нийслэлийн ГБХЗХГ-ын холбогдох мэргэжилтнүүд энэ сарын 4, 5, 6, 7-нд нийслэлийн Налайх, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрт амьдардаг болон түр байрлаж байгаа хурдан морь уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж, Засгийн газрын холбогдох шийдвэр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагчийн албан даалгаврын дагуу хүүхдийн эрх, аюулгүй байдлыг ханган ажиллах зөвлөмж өгч, зохих шаардлагыг хүргүүлж ажиллажээ.

211027243 3699182956848730 3467883450139593405 n
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн 183 дугаар тогтоолоор аймаг сумдын баяр наадам, хурдан морины уралдаан, уул, овооны тахилга, тэмдэглэлт ой зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг шат шатны засаг дарга нарт үүрэг болгож, Засгийн газрын “Үндэсний баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” 171 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон.

Ийнхүү ямар нэгэн байдлаар хурдан морины уралдаан болон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон юм. . Иймд Засгийн газрын 183 дугаар тогтоолын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн байгууллагатай хамтран хяналтын эргүүлийг баяр наадмын амралтын өдрүүдийг дуустал зохион байгуулахаар болсон.

211846182 3699204146846611 4304801185408334574 n

Долдугаар сарын 7-ны өдөр нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо Баянбүрд гэх газар 300 орчим хүн цуглаж сунгаа зохион байгуулах гэж байсныг эргүүлийн баг Налайх дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтнүүд, Налайх дүүрэг, Төв аймгийн Цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнтэй хамтран таслан зогсоолоо.

210325042 3699182763515416 7497183265899021424 n
. Мөн энэ хугацаанд Төв аймгийн Сэргэлэн, Нийслэлийн Налайх дүүргийн Налайхын гол, Баянбүрд, Хүй 7 худаг зэрэг газруудаар хяналт тавин ажилласан бөгөөд 8 уяачдын галаар орж 25 хурдан морь уралдаанч хүүхдийг бүртгэлжүүлсэн байна. Зарим уяач уралдаанч хүүхдээ вакцинд хамруулаагүй, бүртгэлжүүлээгүй, эцэг эхээс нь зөвшөөрөл аваагүй гэх мэт зөрчлүүд гарч, тус уяачдад шаардлага тавихад шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцэл үзүүлэх зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргажээ.

211596371 3699182873515405 2264677391354735280 n

212081703 3699227133510979 1126058420712040276 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.