Дэлхийн хамгийн гүнзгий усан сан Дубайд нээгдлээ

Арабын нэгдсэн Эмирт улсын нийслэл Дубай хот дэлхийн хамгийн өндөр барилга, дэлхийн хамгийн том худалдааны төвөөрөө хэдийнээ алдартай. Тэгвэл тус хот дахин нэг гайхамшгаараа жуулчдыг татаж эхэлжээ. Дубайд дэлхийн хамгийн гүнзгий усан сан байгуулагджээ. Энэ нь аварга том усан доогуурх хотын нэг хэсэг ажээ.

Дийп Дайв Дубай усан сан 60 метрийн гүн юм байна. Үүнээс өмнө дэлхийн хамгийн гүнзгий усан сангаар Польшийн 45 метр гүн Дийпспот нэрлэгдэж байжээ.

http%3A%2F%2Fcdn

Дубайн усан санг дүүргэхийн тулд 14 сая литр цэвэр ус цутгажээ. Усны дулааныг нимгэн хувцастай ороход тохиромжтой байхаар цельсийн 30 хэмийн дулаанд тохируулсан байна. Өнгөрөгч зургадугаар сарын 27-ны өдөр дэлхийн хамгийн том шумбалтын усан сангийн батламжаа авсан байна. Хэмжээгээрээ Олимпийн наадмын усан сэлэлтийн сангаас зургаа дахин, дэлхийн бусад шумбалт хийдэг усан сангуудаас дөрөв дахин том ажээ.

http%3A%2F%2Fcdn

Уг нүсэр байгууламж одоогоор зөвхөн урилгаар зочид хүлээж авч байгаа боловч энэ жилийн сүүлээр олон нийтэд нээлттэй болно. .

http%3A%2F%2Fcdn

Хясааны хэлбэртэй усан сан дотор талбайд 1,500 кв метр зайг эзэлдэг. Шумбагчид усан доогуур аялахаас гадна тоглоом тоглож, кино үзэж, живсэн хоттой танилцах ажээ. Уур амьсгалыг сонирхолтой байлгах үүднээс гэрэлтүүлэг, дуу хөгжмийг ашиглажээ. Шумбагчдын аюулгүй байдлыг хамгаалахын тулд 56 камерыг байрлуулан хянах юм байна. Энд ирсэн зочид анхан шатны шумбагчдын батламжтай байх аль эсвэл туршлагатай шумбагч байх шаардлагатай.

http%3A%2F%2Fcdn

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.