Дэлхийн хамгийн жижиг үхрийг Геннисийн номд бүртгүүлнэ

Бангладеш улсын фермэд дэлхийн хамгийн жижиг одой үхэр байгаа ажээ. Хэдийгээр коронавирусийн цар тахлын улмаас хөл хорьсон ч иргэд уг үхрийг харахаар олон мянгаараа урт дараалал үүсгэн ирэх болжээ. Нийслэл Дака хотын орчимд Чариграм дахь фермэд Рани үхрийг харахаар 15,000 гаруй хүн ирсэн байна.

. Фермийн ажилтан Хасан Хоуладар дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннисийн номонд Ранийг дэлхийн хамгийн жижиг үхрээр бүртгүүлэхээр хүсэлтээ илгээсэн байна. Рани өнгөрсөн жил Наогаон дүүрэг дэх фермээс энд ирсэн байна.

 119312460 gettyimages 1233830586

Рани үнээ бусад том биетэй үхрүүдээс эмээж, тун хүндрэлтэй алхдаг байна. Мөн өдөрт хоёр удаа маш бага хэмжээтэй иддэг ажээ. .

 119312462 gettyimages 1233830400

Одоогоор Геннисийн номонд дэлхийн хамгийн жижиг үхрээр Энэтхэгийн 61 см өндөр одой үхэр бүртгэлтэй байдаг ажээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.