24 жилийн насжилттай дулааны 8А,Б,В,Г магистраль шугамыг солино

Эрчим хүчний яамны захилгаар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх 10-р хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг нэвтрэх систем /.

8А магистраль нь анх 1997 онд Дани улсын буцалтгүй тусламжаар угсрагдаж байсан бөгөөд 24 жил ажиллаж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам юм. Өнгөрөгч өвөл гэхэд 3-4 удаагийн том аваарыг засварлаж шуурхай арга хэмжээ авч байсан.

209584778 1250606425391846 6967220583793732475 n

Хотын Ерөнхий менежер шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Европын сэргээн босголтын банкны суурин төлөөлөгч Игор Питров бусад албаныхантай хэд хэдэн удаа хуралдаж, тендерийн үйл ажиллагаа процесс, яамдуудын уялдаа холбоог хангаж ажлыг түргэвчилсний үр дүнд тус ажил 07 сарын 01-нээс эхэлж, трассд орсон талбайг чөлөөлөх, ногоон байгууламж, обьектыг шилжүүлэх ажлууд хийгдээд байна.
Шугам сүлжээг өргөтгөх ажил нийт 7 хэсгээс бүрдэх бөгөөд гүйцэтгэгчээр шалгарсан байгууллагууд 07 сарын 14-нд ажлаа эхлүүлэхтэй холбоотойгоор. Захиалагчийн хяналтыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК ажиллаж байна.

209965344 1250606298725192 1918322984084537078 n

211088009 1250606135391875 603424528600553414 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.