? LIVE: Сумо бөхийн Нагоя башё /Тав дахь өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн тав дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

HATSU basho TOIM 01 01 

Дөрвөн өдрийн дараах байдлаар дээд зиндаанд нэг ч унаагүй гурван бөх байгаа нь их аварга Хакухо М.Даваажаргал, озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын монгол бөхчүүд байна. Нагоя башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолтыг танилцуулж байна. 

  • Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /4-0/ - Маэгашира 8 Аойяама /1-3/
  • Маэгашира 7 Чиёошома Г.Мөнхсайхан /2-2/ - Маэгашира 9 Хиденоуми /2-2/
  • Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /3-1/ - Маэгашира 7 Мёогирюу /1-3/
  • Маэгашира 6 Кирибаяама Б.Лхагвасүрэн /3-1/ - Маэгашира 5 Окиноуми /3-1/
  • Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /4-0/ - Маэгашира 3 Хокутофүжи /3-1/
  • Ёкозүна Хакухо М.Даваажаргал /4-0/ - Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров /3-1/

Өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн 3-аас барилдаж буй Хокутофүжитэй ес дэх удаагаа учраа тааран барилдана. Хоёр бөхийн хувьд 2020 оноос хойш өнөөдрийг таван удаа учраа таарахад Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тав дараалан даваад байгаа юм. Харин их аварга Хакухо М.Даваажаргал нутаг нэгт Ичиножо А.Ичинноровтой өнөөдөр 16 дахь удаагаа учраа тааран барилдана. Өмнө нь 12 удаа их аварга Ичиножог давсан ч хамгийн сүүлд 2019 оны Нагоя башёд учраа таарахд Ичиножо А.Ичинноров аваргыг хаяж байлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.