СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2021-07-08

УЕПГ-ын хяналт тавьсан зөрчлийн хэргийн 97.1 хувийг цагдаагийн байгууллага шалгажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Прокурорын байгууллагаас 2021 оны эхний хагас жилд 32 байгууллагын 10515 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагууд зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл нийт 99862-г хүлээн авч, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн шалгасан нь 19.8 хувиар, 759354 зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлт явуулсан нь 30 хувиар тус тус буурсан байна.

Хяналт тавьсан зөрчлийн хэргийн 737367 буюу 97.1 хувийг Цагдаагийн байгууллага,  2239 буюу 0.3 хувийг Мэргэжлийн хяналт, 471 буюу 0.06 хувийг Гааль, 737 буюу 0.09 хувийг Татвар, 59 буюу 0.007 хувийг Гадаадын иргэн харьяатын газар, 18481 буюу 2.4 хувийг бусад байгууллагууд хүлээн авч шалгажээ.

бол 16449 буюу 2.1 хувьд нь зөрчлийн хэрэг нээн шалгасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан газар дээр нь хялбаршуулсан зөрчилд 690206 хүнд шийтгэл оногдуулсан нь 32.2 хувиар, бүртгэлд авч хялбаршуулсан зөрчилд 53250 хүнд шийтгэл оногдуулсан нь 0.9 хувиар, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж  2377 хүнд шийтгэл оногдуулсан нь 20.2 хувиар, шүүхээс 7535 хүнд баривчлах шийтгэл оногдуулсан нь 20 хувиар тус тус буурчээ.

.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.