СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-08

Дэлгэрмөрөний усанд хүн живжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн “Цагаан-Эрэг” нэртэй газар /аймгийн төвөөс баруун зүгт 7 км-т/ таван хүн зугаалж явснаас нэг хүн “Дэлгэрмөрөн” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан 16:14 цагт очиж, тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат иргэн Б /32 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ын цогцсыг мөн өдрийн 16.46 цагт “Дэлгэрмөрөн” голын усны мандлаас олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгчээ. Иргэний цогцос олдсон газар осолдсон газраас хоёр км зайтай байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.