12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг түр зогсоолоо
ЭМЯ-аас долдугаар сарын 8-ны өдрөөс эхлээд 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг түр хугацаатай зогсоож байгааг мэдэгдлээ. Энэ нь АНУ-ын Пфайзер, ХБНГУ-ын БиоНТек фирмийн Комирнети вакцины татан авалттай холбоотой хэмээн тайлбарлажээ.
12-17 насны хүүхдийн вакцины нэгдүгээр тунгийн вакцинжуулалтыг түр хойшлуулсан ч хоёрдугаар тунгийн болон жирэмсэн, хөхүүл эхчүүд, бусад зорилтот бүлгийн хүн амын вакцинжуулалт хэвийн үргэлжилнэ.
Өнөөдрийн байдлаар 12-15 насны нийт 36314 хүүхэд вакцины I тундаа хамрагдаад байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 4522, II тунд 2658, нийт 7180 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан мэдээллийг өглөө. Долдугаар сарын 7-ны өдөр 104 жирэмсэн эх, 12-15 насны 2975, 16-17 насны 797 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.045.567 иргэн I тунд, 902.405 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2895 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 36314 (35.8 хувь), 16-17 насны 19295 (56.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.