СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-07

🔴 LIVE: Г.Наранжаргал: Эмч, сувилагчид хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх үүднээс цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монгол эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн байгууллагад ажилладаг эмч, сувилагч нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардан төв талбай дээр 10 дахь өдрөө сууж байна. Тэд бол эрүүл мэндийн салбарт ажилладаг 56 мянга гаруй эмч, сувилагч, ажилтнуудаа төлөөлөн хүйтэн бороо, халуун наранд цохиулан сууж байгаа юм.

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 400 гаруй албан хаагч нараа төлөөлөн тус төвийн их эмч, Үйлдвэрчний хорооны дарга Г.Наранжаргалтай хэсэг хором сууж ярилцлаа.

Г.Наранжаргал: Өчигдөр орой ээлжтэй байсан. Өнөө өглөө буугаад суултаа үргэлжлүүлж байна. Энд сууж байгаа хүмүүсийн хувьд ажлаа зохицуулан байгууллага хамт олноо төлөөлөн ирж сууж байгаа. .

Засгийн газраас эмнэлгийн байгууллагуудыг улаан, ногоон түвшингөөр ялгаж, урамшуулал өгөхөөр болсон. Гэвч бодит байдал дээр сүүлийн хоёр жил эмнэлгийн байгууллагууд улаан түвшинд ажиллаж байна. Нийслэлийн түргэн тусламжийн эмч, ажилтнууд амны хаалтаас өөр хамгаалалтгүй халдвартай иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Зарим иргэдийн хувьд ковидоос болон Засгийн газраас өгнө гэсэн урамшууллыг авахаас татгалзан цалин хөлсөө хоёр дахин нэмэгдүүлэх гэж байна гэж ойлгоод байгаа. Тийм биш ээ.

Эмч, сувилагч нарын дундаж цалин улсын дундаж цалингийн хэмжээнд хүрэхгүй байна шүү дээ. Бид хөдөлмөрөө шударгаар үнэлүүлмээр байна. Хувийн байгууллагын албан хаагчийн дундаж цалинг авч үзээгүй хэдэн мянга эмч, сувилагч нар улсын дундаж хэмжээнд хүрсэн цалин авмаар байгаа тул энд тэмцэж, сууж байна. Шаардлага биелүүлтэл энд сууна.

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн . Манай байгууллагын нэг ажилтны цалин гурван ам бүлтэй айлыг тэжээж чадахгүй байна шүү дээ. 

Суулт хийхээр болсон өдөр усан бороотой байсан. Миний хувьд усан бороонд хүйтэн шалан дээр 5 цаг гаруй суусан. Орой нь ууц, нуруу хөшиж, бөөр нуруунаасаа даарсан байсан.

Өнөөдөр хүртэл ингээд халуун наранд цементэн шалан дээр сууж байгаа нь эрүүл мэндэд маш их хор хөнөөлтэй ч гэсэн энд ирж жагсаж чадахгүй байгаа эмч нараа төлөөлөн сууж байгаадаа харамсахгүй байна.

Засгийн газар танаж болох зөндөө зардал байхад түүнийгээ танахгүй зөв зүйлд зарцуулахгүй байгаа явдал юм. Эрүүл мэндийн сайдтай өчигдөр гурвалсан гэрээ байгуулсан. Уг гэрээний хамгийн чухал нь улсын төсөвт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх төсвийг суулгах юм бол долдугаар сарын 1-нээс нийт 56 мянга гаруй ажилтнуудын цалинг шууд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэдгийг албажуулсан.

Гэхдээ улсын төсөвт одоогоор суугдаагүй, шийдвэр гаргагч нар шийдвэрээ гаргаагүй байгаа тул шийдвэр гартал суултаа үргэлжлүүлнэ.

Монгол Улсын иргэн Т.Бадарууган: Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг иргэн хүнийхээ хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэн өнөөдөр суултад оролцож байгаа эмч нартай ирж уулзаж байна. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ИРГЭН
2 жилийн өмнө
192.82.64.215

ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАРЫН ЦАЛИНТАЙ ДҮЙЦҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭЭГҮЙ ОЛОН ЖИЛ БОЛСОН БАЙХ. ЭМЧ НАР ХҮНД ҮЕД АЖИЛЛАЖ БАЙНА, ӨӨРСДӨӨ ХАЛДВАР АВНА, ГЭР БҮЛ РҮҮГЭЭ ХАЛДВАРАА ЗӨӨНӨ. АРГАА БАРААД ЯДАЖ ЦАЛИНГАА БАГА Ч ГЭСЭН НЭМҮҮЛЬЕ ГЭЖ БОДОЦГООСОН БАЙХ. 2 ДАХИН НЭМҮҮЛЭХЭЭР 1,4 САЯ БОЛОХ БАЙХАА, АМЬДАЛД НЬ ХҮРЭЛЦЭХ БОЛОВ УУ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.