СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-07

Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 жилд 2091 хүн амь эрсэджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Баяр, амралтын өдрүүд болох гэж байгаатай холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн байгууллага, Цаг уур, орчны шинжилгээний газраас хамтран мэдээлэл хийлээ.

Мэдээллийг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гадаргын ус судлалын хэлтсийн инженер С.Саранцацралт нар өгсөн юм.

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ . Үерийн улмаас 52, усны ослын улмаас 1070 хүн нас барсан. Түүнчлэн . Тухайлбал, 2020 оны наадмын өдрүүдэд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын дуудлагын 34 хувийг усны осол эзэлж, 17 хүн амь насаа алдсан бол он гарсаар өнөөдрийн байдлаар 7 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт 23 удаагийн усны ослын тохиолдлоор 37 иргэн амь насаа алдсаны 8 нь хүүхэд байгаа” хэмээн онцоллоо.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга “Онцгой байдлын байгууллагатай хамтран жил бүр гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажилладаг. Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн усанд эндэх, осолдох тохиолдол их байна.” гэсэн юм.

Харин Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гадаргын ус судлалын хэлтсийн инженер С.Саранцацралт “7, 8 дугаар сард баруун болон төвийн аймгуудын нутаг, ялангуяа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар буюу иргэдийн амралт зугаалгаар хамгийн их зорчдог нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох, дулааны улиралд богино хугацаанд, бага хэмжээний газар нутгийг хамран ажиглагддаг дуу цахилгаантай, ус ихтэй, ширүүн аадар бороо орох төлөвтэй байна. Мөн . Цаашид орох хур тунадасны эрчимшил, хэмжээнээс хамаарч гол, усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрэх учир гол, усны ойролцоо амарч зугаалхадаа сонор сэрэмжтэй байж, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.