СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-07

🔴 LIVE: З.Боргилмаа: Сэтгүүлч нарын биед нь халдсан нь төрийн албан хаагчийн буруу биш гэж үзсэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Цагдаагийн алба хаагчид сэтгүүлчдийн биед халдсан асуудлуудын талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдээлэл хийлээ.

Хэргийг эргэн сануулбал:

  • Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй боломжгүй гэсэн Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж, УИХ дахь АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд өнгөрсөн тавдугаар сарын 5-11-ны өдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан. Тэднийг өлсгөлөн зарлаад хэд хоносны дараа УИХ-ын гишүүн Г.Занданшатар эргэж очиж уулзсан. Энэ үеэр Сүхбаатарын талбайн ойролцоо хамгаалалтад гарч, үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид Парламент телевизийн сэтгүүлч Г.Гэрэлмаагийн биед халдаж, түлхэж унагасан хэрэг гарсан.
  • 2021 оны дөрөвдүгээр сарын зургаанд төв талбай руу нэвтэрч сурвалжилга бэлтгэхээр нэвтэрсэн NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаярыг цагдаагийн албан хаагч түлхэж унагасан хэрэг гарсан.
  • Livetv.mn телевизийн сэтгүүлч С.Будрагчааг өнгөрсөн зургаадугаар сарын 3-ны өдөр албадан баривчилсан билээ.

Уг хэргийн үйл явцын талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон сэтгүүлч нар мэдээлэл хийлээ.

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны биед цагдаагийн алба хаагч халдсан. Энэ үйлдэл нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд цагдаа хүчний байгууллагын албан хаагчид саад учруулсан, энэ нь хэвлэлийн эрх чөлөөний эсрэг үйлдэл болсон, нөгөө талаар бусдын биед халдсан үйлдэл боллоо. Тиймээс үүнд холбогдох алба хаагчийг тогтоох, буруу зөвийг ялгах, энэ үйлдэлдээ цагдаагийн удирдлагууд хариулт өгөхийг хүссэн утга бүхий шаардлагыг ХЗДХ болон ЦЕГ-т хүргүүлсэн.

ЦЕГ-т хүргүүлсэн шаардлагын хариуд, алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан, харин цагдаагийн алба хаагчийн мэргэжлийн үйл ажиллагаанд сэтгүүлчид саад учруулсан гэсэн бичиг ирүүлсэн.

Дээрх бичгийн хариуд бид дахин гомдол гаргасан. Тэгэхэд сэтгүүлчийн биед халдаж байгаа үйлдлийг шалгаж, бичлэгийг эвлүүлэг гэж дүгнэсэн. Тухайн үед болсон үйл явдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж байсан. Гэтэл ямар учраас эвлүүлэг гэж дүгнэснийг гайхаж байна

Livetv.mn сэтгүүлч С.Будрагчаа: Би цагаан сарын өмнө “Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдлагууд өмгөөлөгч нараа дарамталсан” гэж мэдээ бичсэн юм. Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөн байцаагч н.Энх-Амгалан гэх алба хаагч над руу залгаж, “Таниас хоёр асуулт асууя. Хаана байгаа газар чинь яваад очъё" гэсэн юм. Би “Ажил дээрээ байна” гэж хэлсэн. 30 орчим минутын дараа энгийн хувцастай, 23-25 орчим насны залуу хүрч ирсэн. Тэр хүн “Хоёулаа машинд уулзъя” гэж хэлээд ямар нэгэн лого тэмдэггүй саарал өнгийн “Рrius20” маркийн машинд суулгасан. Надад юу ч хэлэлгүйгээр шууд хөдлөөд явсан. . Ингээд энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудсан дээрээ бичихэд МСНЭ болон бусад холбогдох албаны хүмүүс надтай холбогдож, өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн.

Эрэн сурвалжлагдаж байгаа болон онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гэрчийн мэдүүлэг авахын тулд хүч хэрэглэн авч явдаг. Гэвч намайг хууран мэхлэх замаар үндэслэлгүйгээр авч явсан.

Парламент телевизийн сэтгүүлч Г.Гэрэлмаа: Намайг түлхсэн цагдаад биш мэдэх эрхийг хязгаарласан цагдаагийн удирдлагуудад гомдолтой байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.