Баянзүрх дүүргийн Засаг дарга дүүргийнхээ 28 хорооны Засаг дарга нартай уулзжээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн 28 хорооны Засаг дарга нартай хуралдаж, үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал

  1. Хороо бүр иргэдийн ирүүлсэн хүсэлт, санал гомдлыг яаралтай шийдэж, зохих арга хэмжээг авах
  2. Цахимаар болон утсаар иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэж, түргэн шуурхай ажиллах
  3. Нийтийн эдэлбэр газарт олон жил зөвшөөрөлгүй болсон гарааш, чингэлэг зэргийг буулгахад хороо бүр хариуцлагатайгаар оролцож, Засаг даргын захирамжийг мөрдөх гэх мэт тодорхой үүрэг даалгаврыг хороодын удирдлагуудад өглөө.

210010488 345377490547410 7046574896453134784 n

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх "Баянзүрх дүүргийн хөгжлийн гол түлхүүр нь хороо. . Тэр ч утгаараа надтай нэг баг гэж явж байгаа бол иргэдийнхээ төлөө болохгүйгээс болох хүртэл сэтгэл, зүтгэлтэй ажиллах шаардлагатай байна.

Мэдээж цар тахлын нөхцөл байдал амаргүй байгааг ойлгож байгаа. Гэсэн хэдий ч бид иргэд, өөрийн удирдаж буй хорооны хөгжлийн төлөө зогсолтгүй ажиллах ёстой! гэсэн юм.
Баянзүрх дүүргийн хувьд 2021 оны хүрээнд 1100 гаруй нийтийн эдэлбэр газарт олон жил зөвшөөрөлгүй болсон гарааш, чингэлэгүүдээс 150-200 гаруйг буулгахаар төлөвлөөд байгаа. Чөлөөлсөн газраа иргэдээс санал асуулга явуулж ногоон байгууламж, авто зогсоол зэргээс сонгож барих юм гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

213539248 345377563880736 4529952356219080259 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.