Сэрэмжлүүлэг: Ноцтой зам тээврийн ослын улмаас долоон настай хүүхэд гэмтлээ
Энэ сарын 4-ний өдрийн 16:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны тойргийн шинэ замд Т.Приус маркийн автомашинд явган зорчигч 7 настай хүүхэд мөргүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн.
Явган зорчигч нь эцэг эх, асран хамгаалагчгүй ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.
МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.а/ дахь хэсэгт “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг.
Хэдийгээр хүүхэд замын гарцгүй хэсгээр гарч байгаа боловч жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг ба явган хүний гарцын мэдээлэх тэмдэг, хэвтээ тэмдэглэл байсаар байтал автомашиныхаа хурдыг хасаагүй нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.