90 гаруй зорчигчтой цэргийн нисэх онгоц осолджээ

Филиппин улсад 90 гаруй зорчигч тээвэрлэж байсан цэргийн нисэх онгоц осолдож, багаар бодоход 45 хүн амь эрсэджээ. .

Осол Жоло арлын нисэх буудлын нислэгийн зурваст болсон байна. Онгоц хөөрөхдөө нислэгийн зурвас хэтэрснээс осол гарсан үзжээ. Онгоцонд байсан хүмүүсээс гадна гадаа байсан гурван иргэн өртөж амь насаа алдсан гэж Филиппиний Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

 119234018 mediaitem119233210

Локхийд С130 Геркулез хөлөг ой мод, байшин барилгууд руу осолджээ.. Уг осолд гадны хүчин зүйл нөлөөлсөн эсэхийг тогтоогоогүй байна. Мөрдлөг шалгалтын ажлыг эхлүүлсэн.

С130 Геркулез байлдааны нисэх онгоцыг АНУ-ын нисэх хүчинд ашиглаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард Филиппинд шилжүүлээд байжээ.

 119233209 1ae019e5 d32d 4cea 925e dd975d8a52e2

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.