Төв талбайд эмч нар жагсаж эхэллээ

Чингисийн талбайд өглөөнөөс хойш жагсаал цуглаан тасарсангүй. ММСУХ-оос төр засаг тодорхой шийдвэр гаргахгүй байсны улмаас олон зуун уяач хөлс хөдөлмөрөө зарцуулж сар гаруй морьдоо сойж, баяр наадамд бэлдсэн. Иймд наадмыг хойшлуулахыг эсэргүүцэж байна гэсэн бол NONAADAM, ТЭВЧЭЭР ТАСАРЛАА гэх уриан дор залуучууд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн жагсаж, баяр наадам тэмдэглэхийг эсэргүүцэж байгаа.

Тэгвэл дөнгөж сая эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэхийг шаардан, жагсаал зохион байгуулж эхэллээ. Тэд Засгийн газарт хандан “Бид удаа дараа энэхүү шаардлагыг тавьж байгаа ч Засгийн газар ямар нэг арга хэмжээ авахгүй байна. Иймд бидний асуудлыг яаралтай шийдэж өг. Эрүүл мэндийн ажилтнууд хүнд нөхцөлд цөхөртлөө ажиллаж байна. Бүх эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэм" гэсэн шаардлагыг тавьж байгаа аж.

Манай сурвалжлах хэсэг төв талбайд ажиллаж байна. LIVE дамжуулалтыг энд дарж үзнэ үү. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.