Африкаас хар тамхи хүлээн авсан Г.Сарангэрэлийг шалгаж дуусжээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт хоёр ч удаа холбогдон, шүүхээр ял шийтгүүлсэн Г.Сарангэрэлд холбогдох хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ.
Тэрээр энэ оны гуравдугаар сард олон улсын шуудан илгээмжээр илгээсэн их хэмжээний мансууруулах бодисыг хүлээн аваад баригдан, энэ төрлийн хэрэгт гурав дахь удаагаа шалгуулах болсон билээ. Г.Сарангэрэл БНХАУ-аас хар тамхи оруулж ирэн бэлэг эрхтэндээ нууж яваад хоёр дахиа баригдсан бөгөөд тэр үйлдэлд нь шүүхээс гурван жил хорих ял оноосон юм. Харин 2020 онд түүнийг засрал хүмүүжил олсон гэж хорих ангийн удирдлага нь үзээд хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан байв.
Гэвч тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд олон улсын шуудан илгээмжийн нэг байгууллагаар дамжуулан илгээсэн 150-160 орчим грамм хар тамхийг хүлээн аваад гарч явахад нь “Блью скай” орчимд саатуулагдсан юм. Уг “барааг” нь Африкаас илгээснийг ч манай хууль сахиулагчид тогтоожээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.