УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бараалхлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат зургаан жилээр ажиллахаар сонгогдсон Монгол Улсын .

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлж, Ардчилсан намын бүлэгтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

203488476 335312931457261 6592566349647089122 n

Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх зургаан жилийн хугацаанд эв нэгдлийг хангаж, улс орноо эвлэрүүлсэн Ерөнхийлөгч байж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, эмэгтэйчүүдийг дэмжин ажиллахыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах, өв уламжлал, үндэсний соёлоо сэргээж, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана гээд, энэ чиглэлээр УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэсэн юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “. Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлээ сахин хамгаалах, улс орны эрх ашгийн төлөө улс төрийн намууд зорилго нэгтэй хамтран ажиллах цаг нь болсон” гэдгийг онцлон тэмдэглэв.

209569335 1658852730975720 3648783487855487756 n

207552681 926164614900666 1596099506094887742 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.