СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-29

🔴 LIVE: А.Далангурав: "Найрамдал" медаль бол минийх биш манай нийгэмлэгийн хамт олны шагнал

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Олон Улсын Монгол уран бичлэгийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал А.Далангуравыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнажээ.

А.Далангурав: Монгол бичиг бол Монгол туургатны биет бус өв шүү дээ. Буриад Халимаг, Өвөрмонголын уран бүтээлчид нийлэн Олон улсын Монгол бичгийн уран бичлэгийн холбоо байгуулсан. Уг холбоогоор дамжуулан олон улсад Монгол бичгийн соёлыг таниулдаг. Москва хотод хоёр, Эрхүү хотод нэг, Хятадын Хөхнуур мужид нэг, Халимаг улсын Элстэй хотод гэх мэт олон үзэсгэлэн гаргасан. Нью-Йорк хот дахь НҮБ-ын байгууллага дээр монгол бичгээр бичсэн номын үзэсгэлэн гаргасан нь их онцлог байлаа. Энэ үеэр НҮБ-д хадгалуулахаар өгсөн Монголын Нууц Товчоо, Алтан товч зэрэг 110 гаруй Монголын түүхийн номуудыг уран бичгээр бичсэнийг нь сайд нарын коридорт байрлуулсан.

. Монгол Улс 2025 оноос хос бичигтэн болно. Манай нийгэмлэгийн хийж байгаа ажил уг ажилд тодорхой ч гэсэн тус нэмэр болох байх.

Хуучин Монгол бичгээ сэргээж авч явах нь хамгийн чухал. Монгол соёлоо үсэг бичгээрээ авч явна гэж бодож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.