Өнөөдөр манай олимпын баг тэмцээнийг нээнэ

"Токио-2020" олимпын наадмын өмнөх хамгийн сүүлийн 3x3 сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн "FIBA 3x3 Women’s Series" тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлнэ. 

Франц улсын Пойтерс хотноо хоёр хоногийн турш зохион байгуулагдах (зургаадугаар сарын 29-30) тус тэмцээнд 12 баг оролцох ба олимпын эрхээ аваад буй Франц, Монгол, ОХУ, Румын зэрэг дөрвөн улсын хүчирхэг багууд оролцож байна. Токиод тоглох багууд олимпын өмнө тандалтын тоглолт хийх ба өнөө шөнө А хэсэгт багтсан Франц, Монголын багууд хоорондоо тулна. 

Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:00 цагт Монгол, Германы тоглолтоор эхлэх ба өнөө шөнө хэсгийн тоглолтууд бүгд явагдаж дуусна. 

Монголын багийн тоглолтын хуваарь: /Улаанбаатарын цагаар/

23:00 цагт Монгол - Герман
00:40 цагт Монгол - Франц

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.