Улсын хэмжээнд 0-17 насны 25038 хүүхэд Ковид19-ийн халдвар авчээ
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ковидын 25038 хүүхэд Ковид-19 халдвараар өвчилжээ. Халдвар батлагдсан хүүхдүүдийн дийлэнх нь эцэг, эхээсээ халдвар авсан байна.
Хүүхдүүдийг насны бүлгээр нь авч үзвэл
- 0-4 настай - 5690
- 5-9 настай - 8000
- 10-14 настай - 7597
- 15-17 настай - 3571
Нийт халдвар батлагдсан хүүхдийн 83.53% буюу 20915 нь Улаанбаатар хотод, 24 хүүхэд зөөвөрлөгдсөн тохиолдол байна.
Орон нутагт хүүхдийн халдвар харьцангүй ялгаатай байгаа. Тухайлбал,
- Архангай-289
- Баян-Өлгийн-57
- Баянхонгор- 8
- Булган- 138
- Говь-Алтай-222
- Говьсүмбэр-65
- Дархан-Уул- 559
- Дорноговь-19
- Дорнод-166
- Дунговь-73
- Завхан-247
- Орхон-611
- Өвөрхангай-280
- Сүхбаатар-135
- Сэлэнгэ- 146
- Төв аймаг- 519
- Увс-88
- Ховд-149
- Хөвсгөл-108
- Хэнтий-220
Өчигдрөөс 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцин хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд дархлаажуулалт идэвхжиж байна. Өчигдөр буюу 28-нд 12-15 насны 14,713 хүүхэд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан бөгөөд энэ насны хүүхдүүдийн 16.6 хувь нь болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.