СХД-ийн 13 дугаар хорооны бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж байна

Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.

200519455 2849769531943466 4463773711250934437 n

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм.
Тэдгээрийн нэг болох 13-р хороонд энэ онд Улс, Нийслэл, Орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.
СХД-ийн 13-р хорооны Засаг дарга Д.Очгэрэл “ мөн дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгөхөөр болсон. Энэ ажил 7 сар гаргаад эхлэх төлөвтэй” байгааг хэлсэн юм.

203744764 2849682975285455 1391961997924737996 n
13-р хороонд 2021 онд хийгдэх ажлын төлөвлөгөө: Тодруулбал,

  • Дүүргийн Засаг даргын санаачилгаар бичил цэцэрлэгт хүрээлэн хийгдэнэ. Хөл бөмбөгийн талбайн урд талбайд
  • 13 дугаар хорооны төлөөлөгч Б.Золбоогийн санаачилгаар 8,9 дүгээр байрны нийтийн эзэмшлийн гол талбайд “Ойн төгөл хослол зохиомж”-ийг Нийслэлийн ЗАА-с хэрэгжүүлж байгаа. Тус ойн төгөлд 3 төрлийн 555 мод, бут, сөөг, зүлэгжүүлэлтийг тарьсан байна. Ажлын явц 70 гаруй хувьтай явж байгаа бөгөөд ирэх 11 сард бүрэн хүлээлгэж өгөхөөр болсон. Мөн хорооны иргэн Д.Болд хорооны ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 80 ширхэг мод өгч ногоон орчин бүрдүүлсэн.

209498473 2849683681952051 5569932067124935446 n

  • Улсын төсвийн хөрөнгөөр: 10-р байрны 1-4 орцын дээврийн засварын ажил
  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр : 8 дугаар байрны 3, 11, 12 орц, 9 дүгээр байрны 10-р орцын зүүн талын авто зогсоолын ажлууд тус тус хийгдэхээр зураг төслийн ажил дууссан. Удахгүй ажил эхэлнэ.
  • Дүүргийн төсвийн хөрөнгөөр : Хорооны “Залуус гудамж” дагуу гэрэлтүүлгийн ажлууд тус тус хийгдэх болно.

205480478 2849683661952053 6223440633087010299 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.