Хүүхдүүдэд “Халуун сэтгэл”-ээр гар сунгаарай
Монгол Улсад олон хүүхэд гэмт хэрэг, хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт, бэлгийн мөлжлөгт өртөж, нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрх нь зөрчигдсөөр байна. Хүүхдүүд бага, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших, өөрөө, эсвэл бусдаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх зэрэг эрхийн олон заалт зөрчигдсөөр. Эрүүл мэнд, амьдрах орчин, хоол хүнсний дутагдал, дэлхий даяар дэгдсэн цар тахлаас шалтгаалж өдрийн шаардлагатай амин дэмээ авч чадахгүйд хүрсэн.
Нэг гэр бүлийн таваас дээш хүн сарын хоол хүнсэндээ 50 хүрэхгүй евро зарцуулж байна гэж бодохоор нөхцөл байдал үнэхээр хүнд.
Тиймээс гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчууд өнөө маргаашаа арайхийн аргацааж буй гэр бүл, хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслах зорилгоор Бельги дэх Эв нэгдэл холбоо, Монгол дахь “Ариун тэмүүлэл” ТББ “Халуун сэтгэл” аяныг өрнүүлсэн.
Тус аяныг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Монгол болон гадаад хүмүүсийн хандивласан хувцас, эд зүйлийн тусламжийг Бельгигээс Монгол руу ачихад бэлэн болжээ. II үе шат нь мөнгөн хандив хуримтлуулах. Энэ сарын 15-аас хүүхэд багачууд, өрх толгойлсон ээж нарт халуун сэтгэлээр туслан хандив өргөөрэй хэмээн гадаадад амьдарч байгаа Монголчууддаа уриалж байна. Бельги дэх ТББ, компани, студидууд, мөн Монголоос ч дэмжин ажиллаж байна.
Монголын уран бүтээлчид оролцсон “Халуун сэтгэл” аянд зориулсан хандивын цахим тоглолт тун удахгүй ТV5 телевизээр цацагдана. Хандивын тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Nuans” хамтлаг ажиллаж байгаа. Тоглолтод “Nuans”popera group, “Хөсөгтөн” хамтлагийн хөгжимчин В.Батзориг, “Жонон” хамтлагийн хөгжимчин Д. Мөнхсайхан, Гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр, Д.Баасанжав,, дуучин Н.Ундрал, Я.Гэрэлчулуун, Б.Дэлгэрбаяр, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, С.Бичүү, Д.Даваадорж, Б.Мөнхтөр, Г.Наранчимэг нар оролцох нь.
“Халуун сэтгэл” аяныг дэмжигч ТББ-ууд:
- Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл
- Бельгийн Монголчуудын Сүлд холбоо
- Бельги дэх Ирээдүй холбоо
- Бельги дэх Монголын эмэгтэйчүүд холбоо
- Франц дахь ГЭРЭГЭ холбоо
- Германы Аахен хотын Монгол оюутан төгсөгчдийн холбоо
Дэмжигч байгууллага, ХХК: Бельги улсад үйл ажиллагаа явуулдаг:
- Мах хүргэлтийн “МАКС АБ” компани
- Барилгын дотоод заслын “ABO tegelzetter”компани
- Карго, тээврийн “ATD sprl”компани
- Гутлын худалдааны “OYUN shoes outlet”
- Монгол ноолуурын “Royal cashmere”
Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг:
- “Содон хөвгүүд” компани
- “Хөх сувдан цамхаг” компани
- Монгол дахь “ТV 5” телевиз
- Бельги дэх “Covert Films”студи
- Нюанс студи

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.