Улиас модны унгарилыг бууруулах ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ жил нийтийн эзэмшлийн 104 байршлын 2500ш улиасанд Олон улсын туршлагаар генийн түвшинд нь үр хөврөлийг багасгах дэвшилтэт аргыг ашиглан эм улиасыг тарих ажил хуваарийн дагуу 6 дугаар сарын 23-наас эхлэн сонгогдсон байршлуудад хийгдэж эхлээд байна.
Одоогийн байдлаар нийт 20 байршлийн 438 эм улиасанд 1286 ш тариа хийгдээд байна. Тариаг хийснээр эм улиасны унгарил эхний жилдээ 20%, 2 дахь жилээсээ 90% хүртэл хувиар буурч дахиж унгарил гарахгүй давуу талтай юм.
Хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу Хяналтын төрийн бус байгууллагын ногоон байгууламжийн мэргэжилтнүүд Улаанбаатар хот дахь бүх улиас модны хүйсийн судалгааг хийж, хотын төвийн болон суурьшил ихтэй бүсийн унгарил их гаргадаг залуу 2500ш улиас модыг сонгон авч ийнхүү зохион байгуулж байна. Өнөөдөр 10 хүний бүрэлдэхүүнтэй 2 бригад болон Энхтайваны өргөн чөлөө дагуу хийж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Erthen tarik bhgui yasiin