12 хүн нас барсны 10 нь вакцинд хамрагдаагүй байжээ
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 11748 сорьцод шинжилгээ хийхэд 2362 сорьцод коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1362 нь Улаанбаатарт, 1134 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсын батлагдсан тохиолдлын тоо 107262 боллоо.
Хоногт 1172 хүн эдгэрснээс 711 нь эмнэлгээс, гэртээ байсан 461 хүн эдгэрсэн аж. Нийт эдгэрэлтийн тоо 68751 болсон байна.
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 34-93 насны 12 хүн эндэж, нийт нас баралт 505 боллоо. Тэдгээрийн 10 нь дархлаажуулалтад хамрагдаагүй байжээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 4-24 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
- Архангай аймагт +54
- Сэлэнгэ аймагт +29
- Хэнтий аймагт +65
- Дорнод аймагт +36
- Сүхбаатар аймагт +76
- Говьсүмбэр +45
- Дундговь аймагт +24
- Төв аймагт +182
- Булган аймагт +17
- Хөвсгөл аймагт +68
- Баянхонгор аймагт +62
- Өвөрхангай аймагт +76
- Говь-Алтай аймагт +86
- Увс аймагт +37
- Ховд аймагт +16
- Баян-Өлгий аймагт +7
- Завхан аймаг+80
- Дархан-Уул аймагт +89
- Орхон аймагт +137 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 13554 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 8881 нь хөнгөн, 3327 нь хүнд, 1903 нь хүнд, 253 нь маш хүнд байдалтай байна. Гэрийн хяналтад 24424 хүн эмчлүүлж байна.
Сүүлийн нэг хоногт 11557 хүн вакциндаа хамрагджээ. Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдийн тоо 1.7, нэгдүгээр тундаа 1.9 сая иргэн хамрагдсан байна байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.