? LIVE: У.Хүрэлсүх: Хүн засагладаг бус хууль засаглахын төлөө төрийн бодлогыг чиглүүлэн ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нийт сонгогчдын 67.8 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Тэрбээр яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж байна.

УИХ-аас /2021-06-17/ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг баталсан.

У.Хүрэлсүх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу зургаан жилээр нэг удаа Төрийн тэргүүнээр ажиллах анхны Ерөнхийлөгч болов

1992 оны 1-р сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг 4 дэхь удаагаа шинэчлэн батласнаар БНМАУ гэдэг нэрийг Монгол улс болгон өөрчилсөн бөгөөд Пунсалмаагийн Очирбат нь 1992 онд Монгол улсын анхны ерөнхийлөгч болон дахин сонгогдсон түүхтэй. 

Түүх сөхвөл анх 1924 онд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монголын төрийн тэргүүн болгож байжээ. 1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар Ерөнхийлөгч гэсэн цол /албан тушаал/-ыг бий болгосон. Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл учраас Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн аливаа улс төрийн намын харьяаллаас татгалздаг хуультай.

Шинэ .

Ардчилсан Үндсэн хууль баталснаас хойш Хэнтий аймгаас төрж буй анхны Төрийн тэргүүн нь У.Хүрэлсүх юм

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа энэ удаад өөр хэлбэрээр явагдаж буй.

Улсын Их Хурлын  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг танхимд залж, тангараг өргөх ёслолын дараа буцаан байранд нь заллаа.

. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий (нөхөр)-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод, Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны "Их Монгол" танхимд морилов.

Үүний дараа УИХ-ын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж /76 гишүүний 68 нь хүрэлцэн ирсэн/, чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээсны дараа зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Их Хуралд тангараг өргөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан үг хэллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.