СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-25

🔴 LIVE: 10 тэрбумын төсвийн асуудал бол Үндэсний их баяр наадмын төсөв биш

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Үндэсний их баяр наадмыг тогтсон хугацаанд зохион байгуулагдахаар хуульчлагдсан байдаг. Энэ жил ковидтой холбоотой цахим байдлаар үзэгчгүйгээр Хүй долоон худагт зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн.

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхээр бүтэн жилийн хугацаанд төлөвлөж бэлдсэн. Үүнийг баяр наадамтай холбож болохгүй. Ойн баярыг зохион байгуулах 9 салбар хороод байдаг. Наадмын төсвийг Нийслэлийн төсвөөс гаргадаг. . Хүй долоо худагт цахим наадмыг зохион байгуулж, ард түмэнд шууд дамжуулан хүргэнэ. 

10 тэрбумын төсвийн асуудал бол Үндэсний их баяр наадмын төсөв биш Ардын хувьсгалын 100 жилийн ойн бүтэн жилийн арга хэмжээний төсөв гэж ойлгох хэрэгтэй.

Соёлын дэд сайд М.Батбаяр: Ардын хувьсгалын ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө 2020 оны наймдугаар сард баталсан. Нийтдээ 45 арга хэмжээний төлөвлөгөөг баталж байсан. . Нийгэмд яригдаад байгаа 10 тэрбум төгрөгийн зардал бол Ардын хувьсгалын 100 жилийн ойг бүтэн жилийн хугацаанд тэмдэглэх, зохион байгуулах 45 арга хэмжээний төлөвлөгөөний зардал юм. Саяхан Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхэд зарцуулах хөрөнгөөс хэмнэлт хийж, эрүүл мэндийн салбар болон ковидтой тэмцэхэд зарцуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Одоо УИХ-аар төсвийн зарцуулалтыг шилжүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Гэхдээ энэ нь Үндэсний их баяр наадам тэмдэглэхтэй огт холбоогүй, тусдаа арга хэмжээ гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. 

Үндэсний их баяр наадмаар сур, бөх, морины уралдаан болж, эдгээрийг цахимаар ард түмэнд хүргэх Засгийн газрын шийдвэр хэвээрээ байгааг хэлмээр байна.

Цахим наадам зохион байгуулах баг томилогдсон. Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, продюсерээр Г.Цоггэрэл, туслах найруулагчаар Б.Баатар нар ажиллахаар бэлтгэлдээ орсон. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.