? LIVE: Ч.Номин: Төрт ёсоо дээдэлдэг Монгол хүн юм бол наадмаа хийх ёстой

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021-06-24/ хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг /эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын хүнд үед, ард түмний сэтгэл санаа хүнд байхад заавал баяр наадам тэмдэглэх ёстой юу гэж Соёлын сайдаас асуулаа. 

Хариуд нь Соёлын сайд Ч.Номин "Наадам бол Монголчуудын төрт ёсны өв юм. Бидний оюун санааны дархлаа бөгөөд цаашдын тулгар төрийн гол агуулга байгаа. Энэ утгаараа хүн бүрийн хадгалж, өвөлж, үр хүүхдэдээ таниулан, түгээж байх ёстой. Нүүдэлчин соёл агуулгаараа шингэсэн байдаг. Тэгэхээр төрт ёсоо дээдэлдэг Монгол хүн бол наадмыг дээдлэн хүндлэх ёстой. Баяр наадмыг тэмдэглэнэ” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.