СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2021-06-24

🔴 LIVE: Кино урлагийн зөвлөлд таваас доошгүй ажилласан туршлагатай "Киночин"-г оруулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг парламентээр хэлэлцэж байна. Хуулийг баталснаар анх удаа манай улс Киноны асуудлыг зохицуулсан хуультай болох ажээ. Хуульд дараах онцлог заалтууд орж байгаа аж.

Үүнд: 

- Кино урлагийг дэмжих чиглэл, зарчмыг тодорхой болгож, хуулийн нэр томьёог бусад хууль тогтоомжтой нийцүүлнэ.

- Кино урлагийг дэмжих сангийн нийтлэг харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулж, бүрдүүлэлт, зарцуулалтын онцлог харилцааг нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгахаар заасан. Кино урлагийг дэмжих санхүүжилтийн зохицуулалтыг цогцоор шийдвэрлэхээр тусгасан.

- Кино урлагийг дэмжиж, кино урлагаар дамжуулан дэлхийд түүх, өв соёлоо таниулах, олон улсын түвшинд өрсөлдөх, үндэсний кино урлагийг хөгжүүлэх зорилгоор бусад орны жишигт нийцүүлэн кино бүтээх зардлын буцаан олголтын талаар шинээр бүлэг нэмсэн.

- Кино урлагийг дэмжих сан, буцаан олголтын зохицуулалттай холбоотой үйл ажиллагааг зохицуулах, мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Кино урлагийн өвлөл, түүний чиг үүрэг, бүрэлдэхүүний талаар тусгасан.

- Кино урлагийн салбарын төрөөс үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэхээр зааж, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглахтай холбоотой зохицуулалтыг өргөжүүлж тусгасан байна.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар уг хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүд хууль санаачлагдаас асуулт асуулаа. Жишээ нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Кино урлагийнхан анх удаа бие даасан хуультай болох боломж бүрдсэн. Кино урлагийн зөвлөл шинээр байгуулагдахаар нэмж орж ирж байгаа юм. Янз бүрийн зөвлөлүүд бий. Жишээ нь МҮОНТ-ийн үндэсний зөвлөлөө сонгохдоо бөөн хэрүүл болж, нийгмийг талцуулдаг ийм битгий болчихоосой. Киночдын зовлон мэддэг улс төрөөс хараат бус, ийм хүмүүсээ олж сонгож оруулах тал дээр, журмаа яаж харж байгаа вэ. Засгийн газрын хурлаар журам орох уу сайд батлаад явах юм уу гэлээ.

Соёлын сайд Ч.Номин “Энэхүү хуулийн 9-р зүйлд тэр чигтээ зөвлөлийн талаар байгаа. Тухайлбал, 9.4-т мэргэжлийн ТББ нь кино урлагийн чиглэлээр мэргэшсэн таваас доошгүй ажилласан туршлагатай иргэнийг нэр дэвшүүлнэ. Энэхүү зөвлөл нь 11 гишүүнтэй байна. Дөрөв нь төрийн байгууллагаас долоо нь уран бүтээлчид буюу салбараа бүрэн мэддэг хүмүүс байна гэж үзэж байгаа. Хуулийн гол агуулга кино урлагийг дэмжих зорилготой. Журмын Засгийн газраас батална” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.