Вакцины эхний тунд хамрагдсан хүүхдүүд давтан тунгаа 21 хоногийн дараа хийлгэнэ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар ирэх долоо хоногийн даваа гарагаас буюу 6 дугаар сарын 28-ны өдрөөс 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахаар боллоо.

Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулах юм.

Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх юм байна.

Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой юм..

Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд сайн дурын үндсэн дээр эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрлөөр дархлаажуулалтад хамрагдана.

205542461 350928709766559 223650228491231896 n 20210624021255

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.