? LIVE: Монгол цэрэг 1500 км гүйж байна...

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховдоос Улаанбаатар хот чиглэлийн 1500 км замыг явган туулж байна. Баянхонгор аймагт LIVETV сурвалжлах баг түүнтэй таарч, хором ярилцлаа. 

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл гүйж нэгэн өвөрмөц дээд амжилт тогтоохоор 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Ховд хотоос хөдөлсөн юм. Тэрбээр Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн .

Ахлах ахлагч Э.Даваажамц орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд түүхт 100 жилийн ойтойгоо золгох Зэвсэгт хүчний 123 дугаар ангидаа жирийн нэгэн алба хаагчийн хувиар бэлэг "барьж", цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужил, эр зоригийг олон нийтэд харуулж, цэрэг хүн өмнөө тавьсан зорилгоо хэрхэн биелүүлдгийг ч "ойлгуулахаар" зорьжээ.

Тэрээр 7 дугаар сарын 10-ны өдрийн "Төрийн далбааны өдөр"-т зориулсан цэргийн ёслолын жагсаалын дараахан жанжин Д.Сүхбаатарын талбайд орж ирэхээр төлөвлөн гүйж байгаа юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.