Хөвсгөл аймгийн БОГ-ын дарга Г.Энхбаяр архидан согтуурч, ажилтнаа хэвтэрт ортол зоджээ
Хөвсгөл аймгийн Байгаль орны газрын дарга Г.Энхбаяр гэгч Э.Н гэх ажилтнаа хэвтэрт ортол зоджээ.
Тус газрынхан энэ сарын 17-18-нд шилжих шөнө Арбулаг суманд ажлаар явж байхдаа архидан осгтуурч, улмаар Г.Энхбаяр дарга болон Э.Н нарын хооронд маргаан үүсчээ. Харин Г.Энхбаяр дарга ажилтан Э.Н-г жолоочийн хамт ийнхүү зоджээ.

Хохирогч Э.Н нь одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тархины хүнд хэлбэрийн доргилт, нүдний доод зовхины урагдалттай гэх оноштой байгаа ажээ.
Харин уг асуудлаар хохирогчийн ар гэрээс тодруулахад, "Байгаль орчны газрын дарга Г.Энхбаяр хүн зодсон хэрэгтээ огт гэмшихгүй байгаа бөгөөд, уулчлалт ч гуйгаагүй байна. Тэр бүү хэл Э.Нямдавааг өөрөөсөө болж зодуулсан хэмээн үл тоож байгаа" талаар ар гэрийнхэн нь хэлсэн юм.
Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын дарга Г.Энхбаяр гэгч нь тус аймгийн ИТХ-ын дарга асан Л.Төмөрбаатарын хамаатны дүү бөгөөд Л.Төмөрбаатар албан тушаалаасаа буухаасаа өмнө түүнийг Байгаль орчны газрын даргын албан тушаалд томилсон байжээ. Мөн Г.Энхбаяр нь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар ажилладаг байна.
Тэрээр Төрийн албаны салбар зөвлөлийн дарга болон аймгийн Байгаль орчны газрын дарга болохдоо ямар нэгэн сонгон шалгаруулалтад огт оролгүйгээр буюу хууль бусаар томилогдсон нэгэн ажээ.
Нэг ёсондоо төрийн алба хаагчдыг ёсзүй, сахилга хариуцлагаар нь шүүлтүүрдэж байх ёстой газрын дарга нь өөрөө ийнхүү ёс бус үйлдэл гаргаж, араатан шиг аашилсан байна.
Үүн дээр нэмээд цар тахлын хууль зөрчин архидан согтуурсан хэрэг үйлджээ. Мөн эрхэм даргатан өөрийнхөө удирдлаган дор буву БОГ-т эхнэрээ ажиллуулдаг нь ч ёсзүйн зөрчил болох юм. Харин эрхэм даргын ёс бус үйлдэлд хэрхэн хариуцлага тооцох нь цаг хугацааны асуудал болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.